Монгол Улсад бүртгэлгүй эм бэлдмэл худалдаалж байсныг илрүүлжээ

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн мэдээллийн дагуу шалгалт хийж, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хувь хүн худалдаалж байсныг илрүүлжээ. Худалдаалж байсан найман нэр төрлийн эмийг нь хурааж, аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ. Мөн зөрчил гаргасан иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн шийтгэлийн арга хэмжээ авсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)