Ромын пап коронавирусийн халдвар авсан байж болзошгүй

Католик шашны тэргүүн, Ромын хамба Франциск коронавирусийн халдвар авсан байж магадгүй гэсэн сэжигтэйгээр эмч нарын хяналтад орсон тухай ANSA агентлаг мэдээллээ.

Филиппины тэргүүн хамба Луис Антонио Тагле Ромын гэгээнтэнтэй уулзсаны дараа шинжилгээ нь эерэг гарсан тул Францискийг эмч нар хяналтад аваад байна. Одоо Манила хотод очоод Таглегийн халдвар шинж тэмдэггүйгээр явагдаж байгаа аж. Ватиканы Төрийн нарийн бичгийн дарга, кардинал Пьетро Паролин онцын түгшүүр байхгүй гэлээ. Дэлхийн сүсэгтнүүдийг хүлээн авах уламжлалаа сэргээсний дараа Ватиканы тэргүүн зочдоо амны хаалтгүй  хүлээн авч айлтгалаа уншиж байсан гэж El Universo хэвлэл мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)