PC тоглоомын газрууд халдвар хамгааллын дэглэм зөрчжээ

Цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс хоёрдугаар сараас хойш үүдээ хаасан PC тоглоомын газруудын үйл ажиллагааг өнгөрсөн сарын 27-ноос эхлэн нээсэн. Гэхдээ үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын хатуу дэглэм мөрдөх үүрэгтэй ч зөрчил гаргаж буй газар цөөнгүй байгааг албаныхан мэдээллээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран 47 газар хяналт шалтгалт хийхэд 44 зөрчил илэрч, найман иргэн 1.5 сая төгрөгөөр торгуулсан байна. Хэрэв аж, ахуй нэгжүүд ийнхүү халдвар, хамгааллын дэглэм мөрдөхгүй бол тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоох хүртэлх арга хэмжээ авах аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)