Хөдөө аж ахуйн чиглэлээр их сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны хотхон байгуулна

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн орон нутаг дахь их сургуулиудыг хотхон хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх дэд зорилт дэвшүүлсэн. Зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй ХААИС-ийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнг өргөтгөн их сургууль, эрдэм шинжилгээ-судалгааны хотхон болгохоор төлөвлөжээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Ургамал, газар тариалангийн хүрээлэн болон Агроэкологи, бизнесийн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, бүсийн хэмжээнд хөдөө аж ахуйн чиглэлээр хотхон хэлбэрээр ажиллах боломжтойг онцолсон байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)