Lucid Motors компани Tesla-гийн цахилгаан машинуудтай өрсөлдөх загвар бүтээжээ

Америк-Хятадын Lucid Motors компани 2021 онд худалдаанд гаргах шинэ цахилгаан машинаа Air нэрээр танилцууллаа.

Машины эхний хувилбар нь Air Dream Edition нэртэй. 1095 морины хүчтэй хос цахилгаан хөдөлгүүртэй энэ загвар 100 км/цагийн хурдыг 2,5 секундэд аваад 810 км замыг зогсолтгүйгээр туулах чадвартай. Тэгвэл Теслагийн Model S загварын Long Range Plus нэртэй хувилбар нэг удаагийн цэнэглэлтээр 647 км зайг туулдаг.

2021 оны II  улиралд 800 морины хүчтэй хос цахилгаан хөдөлгүүртэй Lucid Air Grand Touring гэх сайжруулсан загвараа худалдаж эхлэх юм байна. Энэ загвар нь нэг цэнэглэлтээр 830 км зай туулах бөгөөд бөгөөд хурд авах хугацаа нь 3 секунд байна. Цахилгаан машины дээд хурд 270 км/цаг гэнэ.

Мөн ирэх  2021 оны сүүлчээр Air Touring загварынхаа 620 хүчний хувилбарт захиалга авч эхэлнэ. Энэ машин нэг удаагийн цэнэглэлтээр 653 км замыг туулна гэж мэдэгджээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)