Ипотекийн зээлийн хүүг бууруулах хүлээлт

Ипотекийн зээлийн хүүг аравдугаар сард зургаан хувь болгоно

Түм түжигнэж, бум бужигнасан нийслэлийн агаар, хөрсний бохирдол, замбараагүй төлөвлөлтийг шийдвэрлэх оновчтой бодлого нь айл өрхүүдийг орон сууцжуулах. Энэ бодлогын хүрээнд урт хугацаатай, жилийн найман хувийн хүүтэй  орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Гэсэн ч хотын зах хүрээгээ тэлж, гэр хорооллын яндангийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Нэг талд борлуулагдаагүй орон сууц эзнээ хүлээсээр, нөгөө талд 30 хувийн урьдчилгаа, зээлийн хүүг бууруулахыг хүссэн иргэд зохицуулалт хүлээсээр өдийг хүрлээ. 

Тэгвэл удахгүй эхлэх УИХ-ын намрын чуулганаар ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох нь. УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн МАН-ын мөрийн хөтөлбөрт анх удаа байр авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгохоор тусгасан. Энэ амлалтаа намрын чуулганаар батална хэлэлцэнэ гэдгийг холбогдох албаныхан мэдээлж байна. Тухайлбал, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн ирэх сард багтаан ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгоно гэдгийг мэдээлсэн бол намрын чуулганаар хэлэлцэх хүлээлттэй байгааг Шадар сайд Я.Содбаатар хэлэв.

Улмаар Засгийн газрын түвшинд ипотекийн зээлийг зургаан хувь болгох шийдвэрийг дэмжсэн бөгөөд Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк, Сангийн яамны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулжээ. Энэ талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Монголбанкнаас Засгийн газартай хамтран ипотекийн зээлийг хүүг зургаан хувь болгож бууруулах асуудлыг судалж байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар ипотекийн зээлийг хүүг зургаан хувь болгож бууруулах боломжийг судлах ажлын хэсгийг байгуулсан. Гэхдээ зургаан хувь болгох шийдвэр гаргаагүй. Монголбанк энэ оны тавдугаар сараас эхлээд арилжааны банкуудаар дамжуулан ипотекийн зээл олгож байна. Одоогийн байдлаар 146.3 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулж олгоод байна. 2100 орчим иргэнд найман хувийн хүүтэй зээл шинээр олгосон гэсэн үг. Ипотекийн зээлийг хэрвээ зургаан хувь болговол 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ гэсэн төсөөлөлтэй байна” гэсэн юм. 

Харин шинээр зээл авах иргэдэд зургаан хувийн үйлчлэл хамаарах бөгөөд өмнө нь найман хувийн зээл авсан иргэдийн зээлийг хүүг бууруулахгүй гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл ипотекийн зээл авсан нийт 80 мянган иргэний зээлийн хүүг бууруулахад гарах эрсдэл, хүүгийн зөрүүг судалж, тооцоолж байгааг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хэлэв. Тэрээр нэгэн сайтад өгсөн ярилцлагадаа "Бид 80 мянган хүний зээлийг зургаан хувь болгоход ямар хэмжээний хөрөнгө нэмж шаардагдах, хэр хэмжээний зөрүү гарах, энэ нь эдийн засагт ямар эрсдэлтэй  байх вэ гэдэг талыг нь судалж байгаа юм. Үнэхээр буулгах боломжтой гэж үзвэл асуудлыг шийднэ. Хэрвээ боломж муутай гэж үзвэл хэсэг бүлгээр ч юм уу, зорилтод бүлгээр авч үзэх тооцоолол хийнэ. Ажлын хэсэг, Засгийн газар дээр эцэслэн шийднэ" гэжээ. 

Ипотекийн зээлийн хүүг бууруулснаар иргэдэд, худалдан авагчдад маш таатай нөхцөл бүрдэнэ. Хэдийгээр хоёр хувийн хүү ч гэлээ урт хугацаагаар асар их мөнгө иргэдийн халааснаас хэмнэгдэх юм. Энэ хэрээр урт хугацаандаа орон сууцанд орх иргэдийн тоо нэмэгдэж, агаар, хөрсний бохирдол, замбараагүй төлөвлөлт багасахад тун чухал нөлөөтэй.

Тэгвэл зээлийн хүүг зургаан хувь болгосноор МИК-ийн эрсдэлийн санд төвлөрүүлдэг хоёр хувийн хүүг байхгүй болгоно гэсэн үг. Энэхүү эрсдэлийн сан нь барилгын салбарыг томоохон уналтын хамгаалалт болдог. Тиймээс зээлийн хүүг зургаан хувь болговол цаашид барилгын салбарын уналтыг хамгаалах эрсдэлийн сангийн орлого энэ хэрээр буурна гэсэн үг.

Ипотекийн зээлээ хэвийн төлсөн иргэдийн зээлийн хүүгийн татаасыг хэзээ олгох нь тодорхойгүй байна

Коронавируст цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах тогтоолын төслийг УИХ-аар өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан. Ингэхдээ ипотекийн зээлийн төлөлтийг зургаан сарын хугацаагаар царцаах шийдвэр гаргасан юм. Харин ипотекийн зээлийн төлөлтөө хойшлуулаагүй иргэдийн зээлийн хүүг гурван сарын хугацаанд зургаан хувь болгохоор шийдвэрлэсэн. Гэхдээ одоогоор энэхүү шийдвэр хэрэгжээгүй байна.

Энэ талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “УИХ-аар баталсан тогтоолын дагуу Монголбанк, Сангийн яамнаас ипотекийн найман хувийн зээлтэй иргэдэд зээлийнхээ эргэн төлөлтийг зургаан сарын хугацаанд хойшлуулах боломж олгосон. Энэ арга хэмжээг хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 38 мянган иргэний хоёр их наяд төгрөгийн зээлийн төлөлтийн хугацаа аравдугаар сарын 1 хүртэл зогссон.

Үлдсэн 34 мянган иргэний хувьд УИХ-аас гаргасан тогтоол, хуулийн дагуу гурван сарын хугацаанд хоёр хувийн хүүгийн татаас олгохоор болсон. Үүнд 34 мянган иргэн хамрагдана” гэсэн юм.

Зээлийн хүүгийн татаасанд нийт долоон тэрбум төгрөг олгохоор болсон байна.

Харин одоо 34 мянган иргэний зээлийн хүүгийн татаасанд олгох мөнгийг яг хэзээ олгох нь тодорхойгүй байна. Энэ талаар Монголбанк, Барилга, хот байгуулалтын яамны эх сурвалжууд тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Түүнчлэн 2018-2019 онд ипотекийн зээл санхүүжилтийн улмаас бараг гацсан байв. Харин энэ онд 300 орчим тэрбум төгрөгөөр санхүүжилт гаргаж иргэдэд зээл олгож буй. Тухайлбал, Монголбанкнаас Цар тахалтай тэмцэх арга хэмжээний хуулийн хүрээнд ипотекийн зээлийг санхүүжүүлж эхэлсэн. Харин хуулийн үйлчлэл энэ онтой зэрэгцэн дуусах учраас цаашид хэрхэх нь тодорхойгүй байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)

  1. Bvgdiig n 6% bolgoh heregtei

    0 0 Хариу бичих
  2. Бүгдийн 6% болгох хэрэгтэй .Янз бүрийн нугалаа гаргах хэрэггүй биз

    0 0 Хариу бичих
  3. Адилхан тэгш эрхтэй 6% болгох байлгүй дээ.Нэгэнтэй л хууль батлуул бүх 8 % зээлтэй иргэд хамрагдах байлгүй дээ.Ялгамааргүй л бна шүү

    1 0 Хариу бичих
  4. Адилхан 6% болгож тэгш эрхтэй бууруулах.байлгүй дээ

    1 0 Хариу бичих
  5. Бүгдийг нь л 6хувь болгооч ээ. Юун хачин юм ярьцгаагаад бгаа юм бэ. 8хувь чинь үнэндээ чанга бна. Бүтэн 7 жил төлөөд зээл нь бараг хасагдаагүй. 20жилийн хүүгээ банк нь авсан бна шүү дээ. Энэ амьдрал уу.

    0 0 Хариу бичих
  6. arai ch vgui blgui 6% bolgowol bugdiig n bolgoh blgui de. arai ch ingj yalgahgui blguidee.

    0 0 Хариу бичих
  7. Адилхан 6 хувь болгохгүй бол эсэргүүцэл хийнэ

    3 0 Хариу бичих
  8. Монгол улс тэр тусмаа УБ хотын хамгийн тулгамдсан асуудал бол гэр хороол түүнийг дагасан утаа,хөрсний бохирдол,гэмт хэрэг,халдварт өвчин гэхчилэн том2 асуудлууд.Шийдэх ганцхан арга зам нь орон сууцжуулах.Хэрэгжүүлэх арга зам нь ипотекийн зээл.Тиймээс хэрэв Монгол улс дээрх асуудлуудыг шийдвэрлэе гэж л байгаа бол ипотекийн зээлийн хүүгээ бууруулах бүр 4-5%д хүргэх шаардлагатай.Төр өөрөө менежментээ хийж,барилга ч өөрсдөө барих хэрэгтэй.Заавал банкаар дамжуулж,хувийн барилгын компанид даатгах хэрэггүй.Хэрэв ипотекийн зээлийн хүүгээ 6% болгох тохиолдолд өмнөх 8%-р төлсөн хүүгийн зөрүүг үндсэн зээлээс нь хасаж тооцох шаардлагатай.Ер нь бол төр иргэддээ мөнгө хүүлэх хэрэггүй, асуудлаа л шийдэх хэрэгтэй!!!

    2 0 Хариу бичих
  9. Bugdiig ni 6% bolgohgui bol MAH-iin esreg ard tumen boslogo gargana shuu!!!!!!!!!!

    5 0 Хариу бичих
  10. 6% bolgoldoo...bugdii n

    2 0 Хариу бичих
  11. Tsar tahliin hugatsaand buyu 2020 onii 4 sarin 1 nees 10 sarin 1nii hoorond ipotekiin zeelee hoishluulsan hervee ene hugatsaand tulbur hiivel shuud undsen zeelees hasagdaj baina. Getel hoishluilaagui irged 8 huviaraa tulj baih yum. Yalgavarlalgui hoishluulaagui tulsun irgedee undsen zeeleesee hasval taarna. Medsen bol bygd hoishluuilaad ter hugatsaand tuluud huugui undsen zeeleesee shuud hasuulah baisan yum. Yagaad iim sonin yalgavarlasan shiidber gargadag yim be.

    0 0 Хариу бичих
  12. Төр засаг бол ард түмнээ хамгаалах, хайрлах, ялгаварлан гадуурахгүй байх, шудрага зарчимтай бодлого баримтлах естой бүр үүрэгтэйг үндсэн хуульд заасан байдаг. Ард иргэдийг ипотекийн гэх тодотголтой байранд оруулсан нь их сайшаалттай. Үүнийг ард түмэн их баяртай хүлээн авсан. Ард түмнээ гэсэн сэтгэл гаргаж байна гэж үзсэн. Гэтэл энэ нь хит их хүүтэй 2 нугалж мөнгө авахаар болж байсан. Төлөөд төлөад дийлдэггүй. Бусад улсууд ингэж ард түмнээ шулдаггүй юм бна. Олон ч хүн энэ талаар бичиж, судалгаа хийсэн байгаа. Гэтэл одоо хүүгээ багасгах сураг дуулсан чинь юу вэ урьд авсан улсуудад хамаагүй болж таарах нь Тэгж ялгаварласан бодлого гаргаж болохгүй шүү.

    1 0 Хариу бичих
  13. Sain bnu. Ulsaas 8%iпотекiin zeel bankand orj irvel 8% bolgon gej helsen getel zeel orj irsen orgodol ogson blgohgui gesen hariu ogood bh ym Golomt bank yaagad gesen chin urid n oilgoson zeelj ogohgui shineer zeel avch bgad ogno gej ym bi 1,8% tolj bn odoo orond orj tsohorch bn.odoo yah be? Bi 17 jil gadnii orond amidarsan mongold oo ireed saihan amidran gej bodson mash hetsuu bn.Tuslaach guij bn!!!!!!!!

    0 0 Хариу бичих
  14. Omno buyu 2018.2019 ond awsan irged bayndaa 8 huwiar awagui sh dee ijilhen 6 huwi bolgoh heregtei sh dee. Tgd zeelee hoishluulaagui irgdin uramshuulig yaraltai shiideh heregtei sh dee

    2 0 Хариу бичих
  15. umnu avsan irged yagaad haygdaj bgaan be? ter 8% chin bas changa bna shdee!!!!!

    3 0 Хариу бичих
  16. Орон сууцны зээлийг 6% хүүтэй болгох шийдвэр 2021 оны 1-р сараас хэрэгжиж эхлэх нь хэр бодитой юм бол? Уг нь ч хэрэгжиж эхэлбэл барилгын салбарт нэмэртэй юм даа.

    0 0 Хариу бичих