БНХАУ Гадаад хэргийн сайдынхаа Монголд хийсэн айлчлалын талаар юу гэж мэдээлэв

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийгээд өчигдөр буцлаа. Энэхүү айлчлалын талаар БНХАУ-ын олон улсын радио юу гэж мэдээлснийг бүрэн эрхээр нь хүргэж байна.

Хятад Монгол хоёр орны найрсаг харилцаа үүрд үргэлжилнэ

Монгол улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 9-дүгээр сарын 15-16-нд Монгол улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр хоёр орны Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд Ван И Монгол Улсын төрийн гурван өндөрлөгт бараалхжээ.

Монгол улсад хөл хорионы дэглэм үйлчилж буй нөхцөлд БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И айлчилж буй нь онцлог юм.

Шинэ коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш Хятад, Монгол хоёр орон харилцан бие биедээ тусалж, саад бэрхшээлүүдийг хамтдаа даван туулж иржээ. Хоёр орон өндөр түвшний харилцаа холбоогоо хадгалсны сацуу улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсэн хэвээр байна.

Хятад улсад цар тахал дэгдсэн хамгийн хүнд цаг үед Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцгой айлчлал хийж, Хятад улсад дэмжлэг үзүүлж буйгаа илэрхийлэн 30 мянган хонь хандивласан бол Монголын ард түмэн Хятад улсад зориулан хандив босгох үйл ажиллагаа өрнүүлсэн юм.

Хятадын тал үүний хариуд халдвараас урьдчилсан сэргийлэх туршлага, мэдээллээ Монгол Улстай шууд хуваалцаж, эмнэлгийн хэрэгслийн тусламж үзүүлж, хоёр орны харилцаа цар тахлын шалгуурыг даван гарч, цар тахлын эсрэг хамтын тэмцлээр улам бэхэжсэн байна.

Айлчлалаар, цар тахалтай тэмцэх, хоёр талын харилцааг хөгжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргахаар хоёр тал тохиролцоонд хүрчээ. Мөн энэ айлчлалаар дэлхий дахинд дараах дохиог уламжилж байна гэж Гадаад харилцааны сайд Ван И онцоллоо.

Нэгд, Хятад улс цар тахалтай тэмцэх чиглэлд Монгол Улстай хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэх, хоёр оронд “халдвар тархаагүй байгаа” энэ таатай үеийг хадгалах, цар тахал урт хугацаанд үргэлжилж болзошгүй тул бэлтгэлтэй байх чиглэлд хамтран ажиллах болон сэргийлэх, хяналтын ажиллагааг бэхжүүлэх, бараа бүтээгдэхүүний экспорт, импортын “ногоон гарц”-ыг түлхүү ашиглах, хоёр талын төлөөлөгчдийн айлчлалын “шуурхай сувгийг” байгуулах ажлыг түргэвчлэх, вакцин болон эмийн чиглэлээр хамтран ажиллах багтжээ. “Цар тахал яваандаа намжина. Харин Хятад Монголын найрсаг харилцаа үүрд үргэлжилнэ” гэж Ван И хэлсэн байна.

Хоёрт, Хятад улс Монголын эдийн засаг, нийгмийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулахад үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, нийтлэг хөгжил цэцэглэлтэд хүрэхэд Монгол улстай хөгжлийн боломж, туршлагаасаа хуваалцахад бэлэн байна. Хоёр орны давуу талууд харилцан бие биеэ нөхөж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хэтийн төлөв боломжоор дүүрэн байна. Хоёр орон цар тахлын улмаас алдагдсан цаг хугацааг нөхөж, гол төслүүдийнхээ үйл явцыг аль болох ойрын хугацаанд үргэлжлүүлнэ.

Энэхүү айлчлалын үеэр талууд өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааны талаар тохиролцоонд хүрч, “Бүс ба зам” болон Монголын “Талын зам” санаачилгын бүтээн байгуулалтыг зэрэгцүүлэх ажлыг түргэвчлэх, цэвэрлэх байгууламж, усан цахилгаан станц байгуулах, гэр хорооллын нөхцөлийг өөрчлөн сайжруулах зэрэг урьд нь тохиролцсон болон хэлэлцээний шатандаа явж буй бусад томоохон төслийг урагшлуулах, Монголын хөдөө аж ахуйн болон малын гаралтай бүтээгдэхүүн, нүүрсний импортыг өргөжүүлэх, хилийн боомтууд, хил дамнасан эдийн засгийн бүсийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар тохиролцсон байна.

Гуравт, хоёр улсын харилцааны урт хугацааны, эрүүл, тогтвортой хөгжлийг хангах чиглэлд хамтран ажиллана. Талууд улс төрийн харилцан итгэлцлийг үргэлжлүүлэн бэхжүүлж, хоёр талын харилцааны улс төрийн үндэсийг батжуулах, ялангуяа үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, бие биеийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх хэрэгтэй. Энэ нь олон улсын харилцааны үндсэн зарчим бөгөөд уг зарчим хоёр талын харилцааны эрүүл тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.

Хятад, Монгол хоёр орон олон улсын, бүс нутгийн асуудалд нийтлэг ашиг сонирхлыг баримталдаг учир, НҮБ болон олон талт бусад хүрээн дэх дэмжлэг, хамтын ажиллагааг бэхжүүлж, нэг талт байдал, хуваагдал, дайсагналыг эсэргүүцсэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжсэн эерэг дохиог хамтран илгээх хэрэгтэй.

Эх сурвалж: БНХАУ-ын олон улсын радио


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)

  1. Юу гэж Соц-ын үеийн бүх үйлдвэр нураасан юм. Ядаж хэдэн үйлдвэрээ бодлоготойгоор хувьчлахгүй яасан юм. Хариуцлага хүлээх системийг татан буулачихаад, бужигнуулж өгсөн дөө. Энэ чинь гаднын улс орны боол болгох эхлэл боллоо.Бид хэчнээн жил нүүрс баялагаа зөөж амьдрах болоо. Хойчын үрс яах бол гэсэн сэтгэлийн зовинол үүссэн тул Хүрэлсүх үүнийг нэг өөрчилж магадгүй гэсэндээ буруу хийх, хэлсэнийг өршөөгөөд, найдвар тавиад байгаа учир, тэр олны өмнө ажилтанаа шанаадсаныг хүртэл "эр хүнд байдаг зүйл, тэр яахав" гээд өршөөх жишээтэй байгаа даа.

    1 0 Хариу бичих
  2. Хоёр хөрш байдагаараа байна. Бид харилцаатай байвал туйлын энх тайван. Харийн улс харийнх. Бид өөрсдөө ажилсаг байж эн зэрэгцэх ёстой. Монголчууд хөрөнгийг хийж олохдоо залхуурна. Аль хялбар олох гэж хөөцөлдөнө. энэ чинь ядууруулж доройтуулж байна. Үүнийг өөд татчихвал, хоёр хөршөө муулах өө эрэх шаардлага гарахгүй. бусдаас бурууг үзэвч, эцэстээ өөрийн чинь буруу болдог юм шүү. Гадны оронд газар нутаг эзэлүүлсэн нь өөрсдийн буруу болдог юм. Харин эзлүүлэхийн эсрэг тэмцэх нь өөртэй эзэн байхыг хэлнэ. Энэ нь өөрөө хөдөлмөрөөр бүтээл хий. Оюун ухаанаар манлайл гэсэн үг. Уг чиггүй хятад гээд хашгарах юм. Ямар тэнэгээ харуулж байнаа. Энэ чинь зэвсэг биш. үүний тулд хийж чадах бүтээлийн эзэн бай. Бильяард тоглож өдрийг өнгөрөөхийн оронд ногоо тарь, хэдэн малтай бол өсгө амьдрал тэтгэнэ. Хэт залхуу болчихоод юу шаардаад байгаа юм. Ямар нэг аргаар өдрийн хоолны мөнгө олох гэж байснаас ногоо тарих, мал маллах чинь хүнийг сайхан төлөвшүүлдэг юм шүү. Бас өөрсдөө монгол бичгээ хэрэглэхгүй байж, өвөр монголын бичиг үсэгтэй тэмцэх нь тэнэг явдал. Энэ нь үндэсний соёл боловч, эхлээд тусгаар тогтносон улс нь өөрөө хэрэглээгүй байж, бусдын хэрэгт хошуу дүрэх нь илүү. Гэвч тэмцэх ёстой. Төр зөв ажилласан байна.

    0 0 Хариу бичих
  3. Hytaduud iim aytaihan ym bichij bhd manaihan bas aimaar muuhai ym bichih yma ichij vhlee

    0 1 Хариу бичих
  4. Сайхан уулзалт болжээ. Орос ах гэдэг байв.одоо Хятад найз орос ах нараас арай дээр өгөөжтэй АЗИ адил арьстан.орос ах нар арай хэт дээрэнгүй газар нутаг хүртэл дээрэмдсэн.эх орончдыг толгой дараалан хядсан мал өсгөх ямар ч боломжгүй сүрэг сүрэгээр туувраар зүгээр шахуу авдаг.газрын баялагийг нууцаар хичнээн жил зөөсөн гээд өчнөөн юм бий шүү.тэгэж ярих юм бол их дээрэнгүй байсан.

    2 1 Хариу бичих
  5. хятадууд хѳх тарианы гурил их хэмжээтэй захиалж бга нь цаашдаа(ирээдүйд) малын бэлчээрийг хумих,багасгах...монголчуудыг малчин нүүдэлчид биш тариачин,суурьшмал амьдралтай болгож хятадчилахад амар болгох зорилготой байж магадгүй...ер нь бид хятадын юм юмнаас болгоомжилж хардаж шалгаж бх хэрэгтэй

    2 3 Хариу бичих
    • tiim shuu.bolgoomj iluudehgui.

      0 0
  6. novshiin avilgachdaas l salmaar bna

    1 2 Хариу бичих
  7. Эрх баригч нар үйлдвэр хөгжүүлэхийг бодохгүй бна .тэд яавал өөрсдөдөө л мөнгө унагаж ашиг олох вэ гэдгээ бодож бгаа учраас тэдэнд монголыг хөгжүүлэх үйлдвэруүүлэх санаа байхгүй.Ийм л эрх баригчид 30 жил монголыг балаллаа .Сонгогч ард түмэн завсаргүй 2 намыг сонгож ийм байдлыг өөгшүүлэн. Саяын сонгуульд үнэхээр тэнэг гэдгээ сонгогчид бид үзүүлсэн дээ

    4 1 Хариу бичих
  8. Bid ur huuhdee hezee ch hunii gar garuulahgui amidrald beldeh, erdem nomtoi ekh oronch hun bolgon humuujuuleh yostoi...

    3 1 Хариу бичих
  9. Bid uursduu yamaa hiij surah heregtei bn tomoohon tusul hutulburuudee hiij duusgah shaardlagatai ingej baij busdaas haraat baidal bagasna

    3 0 Хариу бичих
  10. Manjiin daranguilald 200jil zovj Svhbaata tergvvntei heseg bvleg hvmvvs temcej hooj gargasan ergeed orohvii

    1 0 Хариу бичих
  11. бид нар өөрсдөө ядаж наад захын хэрэгцээний юмаа өөрсдөө үйлдвэрлэдэг болоогүй цагт мэдээж бусдаас хамааралтай л байна. үйлдвэрлэлийг л юун түрүүнд хөгжүүлмээр ... одооны шигээ ингээд гаднаас баахан юм авчраад бие биеэндээ дамлаж зарлаа гээд хөгжих нь юу л бол , бусдынх эрхшээлээс гарах нь юу л бол ...

    6 1 Хариу бичих
  12. Дотоодын үйлдвэрлэл, боловсролтой монголыг хөгжүүлэхгүй бол хэзээ ч энэ байдал өөрчлөгдөхгүй шд. Төрийн өндөрлөгүүд маань энэ байдалдаа сэтгэл дотроо эвлэрсэн байдаг уу. Эсвэл сэтгэл нь шимширч Манжийн дарлалд байсан шиг ханцуйн дотроо гаргаа зангидаад суудаг уу. Та бүгдийн минь өдөр тутам гаргаж буй жижиг шийдвэр ч Мэдлэгтэй, чадвартай Монгол хүнийг бий болгоход заавал чиглэж байх ёстой гэдгий ойлгох хэрэгтэйшд. Ядаж гэр бүлийн яамаа байгуулчих сэтгэлтэй хүн алга уу

    5 0 Хариу бичих
  13. Ali ch uls ornuudin hoorond diplomat hariltsaani hureend yrigdaj heltsegdej bdg l asuudal bn sh de Yund n durgui hureed bgaa ym

    0 2 Хариу бичих
  14. Та нар чимээгүй байжий. Бид та нарыг хөгжүүлээд өгнө, өөр улс орны хэрэггүй гэсэн бна.

    1 1 Хариу бичих
  15. Unshij bgaad hayalaa Argaggui shd mgl yls hyatadaas hamag umaa oruulj irdeg Ednii Ed.Zasagtn shuud nuluu uzuuldeg bhaa boduul

    0 0 Хариу бичих
  16. Unshihaas durgui hurjiina

    3 3 Хариу бичих
    • Бүү унш.

      1 1