Израильтай Арабын өөр таван орон харилцаагаа хэвийн болгоно гэж Трамп мэдэгдлээ

Арабын өөр таван орон Эмират, Бахрейны жишгээр Израильтай харилцаагаа хэвийн болгоно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Гэхдээ эдгээр орнуудыг нэрлэсэнгүй.

Израиль, Арабын нэгдсэн Эмират, Бахрейны төлөөлөгчид Цагаан ордонд гэрээ үзэглэхийн өмнө Трамп дээрх мэдэгдлийг хийжээ.

Fox News телевизийн мэдээлснээр дээрх гэрээ нь аюулгүй байдал, агаарын тээвэр, ЭСЯам нээх зэрэг бүхий л салбарын харилцааг хэвийн болгоход чиглэгдсэн аж. Ирээдүйд Оман, Марокко зэрэг бусад орнуудтай ийм гэрээ байгуулах боломжтойг харуулж байна гэжээ.

Арабын болон исламын шашинт ихэнх улс орнууд Израильтай дипломат харилцаагүй. Египет 1979 онд анхлан дипломат харилцаа тогтоосон бол Иордан 1994 онд дараа нь Турк Элчин сайдын яамаа нээжээ. Одоо энэ жагсаалтад Арабын нэгдсэн Эмират болон Бахрейн нэмэгдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)