Цэцэрлэгт хоёр настай хүүхдүүдийг цахимаар бүртгэнэ

Хоёр настай хүүхдүүдийг нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт цахим хэлбэрээр бүртгэхээр болсныг Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ. Бүртгэл энэ сарын 18-ны өдрөөс 21-ны 14.00 цаг хүртэл зохион байгуулагдах аж. Бүртгүүлсэн хүүхдүүдийг санамсаргүй түүврийн аргаар сонгох бөгөөд цэцэрлэгт хамрагдахаар сонгогдсон тохиолдолд эцэг, эхийн гар утсанд зурвас илгээх аж. Tsetserleg.ulaanbaatar.mn цахим хаягаар бүртгүүлнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)