Их 20-ийн эдийн засаг хоёрдугаар улиралд 6,9 хувиар агшжээ

“Их хорийн” орнуудын бодит дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 оны хоёрдугаар улиралд өмнөх гурван сарынхаас 6,9 хувиар багаслаа гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын илтгэлд дурджээ.

Энэ уналт нэгдүгээр улирлын 1,6 хувиас хамаагүй дээгүүр үзүүлэлт юм. Оны эхний улиралд эдгээр орнуудын эдийн засаг өмнөх гурван сараас 3,5 хувиар буурсан байлаа. Гэтэл хоёрдугаар улиралд  ДНБ өмнөх улирлынхаасаа улам доошлон 10,6% -иар хорогджээ.

“Их хорийн” дотор ганц өсөлт Хятадад гарч ДНБ нь 11,5%-иар нэмэгдэв.

Дотоодын нийт бүтээгдэхүүний уналт хамгийн ихээр Энэтхэгт 25,2%, дараа нь Их Британид 20,4%-ийг тус тус заав.

Үүний дараа Мексик (-17,1%), ӨАБНУ (- 16,4%), Франц (- 13,8%), Итали (- 12,8%), Канад (- 11,5%), Турк (- 11%), Бразили (- 9,7%), Герман (мөн л - 9,7%), АНУ (-9,1%), Япон (- 7,9%), Австрали (- 7%), Индонези (- 6,9%) улсад мэдэгдэхүйц хасагдалтай байна.

Европын холбооны эдийн засаг хоёрдугаар улиралд 11,4%-иар, евро бүсийнх 11,8%-иар хорогдлоо.

G20 орнуудад ДНБ-ний уналт хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9,1% болжээ. Хамгийн хүчтэй уналтыг Энэтхэг (23,5%) харуулсан бол харин Хятадад өсөлт (3,2%) гарчээ.

G20 буюу их хорийн орнуудад Аргентина, Австрали, Бразили, Их Британи, Герман, Энэтхэг, Индонези, Итали, Канад, Хятад, Мексик, Орос, Саудын Араб,АНУ, Турк, Франц, ӨАБНУ, Өмнөд Солонгос, Япон, мөн Европын холбоо багтдаг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)