Энэ өвөл 20 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 12 мянган тонн мах нөөцөлж, гуравдугаар сарын 10-наас долдугаар сарын 10-ны хооронд 400 гаруй сүлжээ дэлгүүрээр худалдаалсан. Харин энэ өвөл 20 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр шийдвэрлэжээ.

Одоогоор мах бэлтгэх сонгон шалгаруулалтад 27 аж, ахуйн нэгж тэнцэж, арилжааны банкуудаас зээл авах хүсэлтээ илгээсэн байна. Ес, аравдугаар сард орон нутгаас мах нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)