Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянана

Үндсэн хуулийн цэцэд нэр бүхий иргэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай мэдээлэл ирүүлжээ. Цэц мэдээллийг нягталж, маргаан үүсгэсэн байна. Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Цэцийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэхээр болов. Цэцийн Дунд суудлын хуралдаан энэ сарын 25-нд 09.00 цагт болно. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)