Путин Трампын өмнө, Меркель бүгдийн өмнө

Хөгжингүй орны иргэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд  Америкийн Ерөнхийлөгч Д.Трампаас илүүтэй итгэдэг гэдгийг Pew Research Center төвийн санал асуулга харууллаа.

Асуулгыг Канад, Австрали, Япон, Өмнөд Солонгос, Европт (Их Британи, Швед, Франц, Дани, Бельги, Герман, Испани, Нидерланд, Итали) явуулжээ. Германы канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Хятадын дарга Ши Жиньпин, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон болон Орос, Америкийн Ерөнхийлөгч нарын талаар саналаа хэлэхийг иргэдээс хүссэн юм.

Санал асуулгад оролцогчдын 76 хувь А.Меркелийг дэмжжээ. Макроны үзүүлэлт 64%, Жонсоных 48% гэж гарав. Үүний дараа В.Путин болон Ши Жиньпин бичигдлээ. Д.Трамп 16% гэсэн үзүүлэлтээр сүүл барилаа. Оросын удирдагчид  Итали, Германы иргэд таатай ханддаг бол Трампыг голчлон барууныг баригч европчууд ба япончууд  дэмжсэн байна.

Үүний зэрэгцээ, дэлхий нийтийн Америкт хандах итгэлийн түвшин нийтдээ буурсныг судлаачид тэмдэглэв.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)