ИТХ-ын сонгуульд нөхөн нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болоход нэг сарын хугацаа үлдлээ. Өнөөдрийн байдлаар Сонгуулийн хороод нэр дэвшигчдийн бичиг баримтыг нягталж, бүртгэх эсэхийг шийдвэрлэх хуулийн хугацаа дуусаж, нөхөн нэр дэвшүүлэх, нэр дэвшигчээр дахин нэрээ дэвшүүлэх ажиллагаа эхэлж байна. Сонгуулийн хороод нөхөн нэр дэвшүүлсэн хүмүүсийн бичиг баримтыг нягтлан шалгаж, есдүгээр сарын 30-наас өмнө бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

Нам, эвслийн болон нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа хуульд заасны дагуу нэр дэвшигчдийн үнэмлэх олгосон өдрөөс эхэлнэ. Тодруулбал, нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 30-нд олгох бөгөөд энэ өдрөөс сурталчилгаа эхэлж, аравдугаар сарын 14-ний 00.00 цагт дуусах юм.

Сонирхуулахад, нийслэлд сонгуулийн 23 тойрог, аймгуудад 545 тойрог, нийт 568 тойрог байгуулжээ. Олон мандаттай 568 тойргоос нийт 816 төлөөлөгч сонгогдох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)