ФОТО: Беларусь улсаас нийлүүлж буй 40 ширхэг галын машиныг хүлээж авлаа

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж буй билээ. Тус төсөл хэрэгжсэнээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Гал түймэр унтраах, аврах ангиудын автомашин, техник хэрэгслийн хангалт 15 орчим хувиар нэмэгдэх юм. Тодруулбал, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гал түймэр унтраах долоон төрлийн 71 нэгж, техник нийлүүлэх юм.  

Эхний ээлжинд 15.4 сая еврогийн өртөг бүхий иж бүрэн тоноглогдсон 40 ширхэг гал унтраах, аврах зориулалтын автомашин, техник, багаж хэрэгслийг өнөөдөр хүлээлгэж өглөө.   

Монгол орны цаг агаарын эрс тэс уур амьсгал, газар нутаг, автозамын хүнд нөхцөлд тохируулан орчин үеийн нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглосон бөгөөд гал унтраах тусгай зориулалтын автомашины жолооч нарын сургалт, дадлагын онцгой байдлын албанаас зохион байгуулсан байна. Сургалтад нийт 80 орчим алба хаагч хамрагдсан бөгөөд Бүгд Найрамдах Беларусь улсын сургагч багш нар удирдан явуулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)