Экспорт өмнөх оны мөн үеэс 799 сая ам.доллароор буурлаа

Монгол Улс энэ оны эхний есөн сард нийт 141 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 5.1 тэрбум ам.доллар, импорт 3.9 тэрбум ам.доллар болов.

 Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 799 сая ам.доллароор, импорт 670.7 сая ам.доллароор тус тус буурчээ.

Үүнд зэсийн баяжмалын экспорт 254.7 сая ам.доллар, нүүрсний экспорт 961.2 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна.

ОХУ-аас импортоор оруулсан барааны 50.2 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 58.6 хувийг суудлын автомашин эзэлж байна. Харин БНХАУ-аас импортолсон барааны 6.1 хувийг цахилгаан эрчим хүч, 7.7 хувийг ачааны тэрэг, 86.2 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)