Б.Баатархүү: Согтуугаар жолоо барих үедээ нэр дэвшигчийг дайрч амийг нь хөнөөсөн

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нэр дэвшигчид нэгнээ машинаар дайрч амь насыг нь хөнөөсөн гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү тайлбар өглөө. Тэрээр "Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст хүн машинд мөргүүлж амиа алдлаа гэсэн дуудлага ирсэн. Мэдээллийн дагуу хэргийн газар очиж ажиллахад тус сумын харьяат Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож ухрах үйлдэл хийхдээ иргэн М-ын ам насыг хохироосон нь тогтоогдсон. Иргэн Б нь талийгаачийн сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан найз нь. Тэрээр өөрөө нэр дэвшигч биш. Өрсөлдөгч намынхаа нэр дэвшигчийг хөнөөсөн гэдэг нь ташаа мэдээлэл. Ямар нэгэн маргаан, сонгуультай холбоотой асуудлаас болсон хэрэг биш гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Талийгаач бол сонгуульд нэр дэвшиж байсан. Харин иргэн Б нь сонгуулийн сурталчилгаанд нь явж байсан, түүнтэй найз нөхдийн холбоотой байсан хүн" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)