БЗД-ээс НИТХ-д МАН-ын тав, АН-ын гурав, ХҮН-ын хоёр төлөөлөгч сууна

Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг. Тус хоёр дүүрэгт НИТХ-ын сонгуулийн 45 мандатаас тус бүр 10 нь ногдож байгаа юм. Сонгинохайрхан дүүрэгт МАН-ын 10 нэр дэвшигч ялалт байгуулсан бол Баянзүрх дүүргээс МАН-ын тав, АН-ын гурав, ХҮН-ын хоёр нэр дэвшигч НИТХ-д суухаар болоо. Тодруулбал, МАН-аас нэр дэвшигч Ү.Оюунзул, Д.Энхбаяр, Н.Баярмөнх, Б.Сүхбаатар, Б.Пүрэвдагва, АН-аас нэр дэвшигч М.Тулгат, Т.Батцогт, Д.Пүрэвдаваа, ХҮН-аас нэр дэвшигч П.Наранбаяр, Д.Гантулга нар Баянзүрх дүүргээс НИТХ-д суухаар болов.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)