COVID-19: Франц, Итали, Польш, Германд өчигдөр хамгийн олон тохиолдол бүртгэгджээ

Коронавирусийн цар тахлын улмаас Парис болон бусад найман хотод бямба гаригаас эхлэн шөнийн цагаар хорио цээрийн дэглэм тогтоох болсон талаар бид мэдээлсэн. Францад өчигдөр 30,621 хүн короанвирусийн халдвар авч, нийт тохиолдлын тоо 809,681 болжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүний ​​амь насыг аврахын тулд хөл хорионы хатуу дэглэм тогтоох нь зайлшгүй шаардлагатай болохыг анхаарууллаа. Тиймээс Засгийн газрууд коронавирусийн хоёр дахь давалгаанд өртөж байгаа учраас  Европ дахь сая сая хатуу шинэ арга хэмжээний дагуу амьдрах ёстой гэв.

Бямба гарагаас эхлэн Их Британийн нийслэл болон Английн бусад бүс нутгийг коронавирусийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тул Лондон дотор олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох аж.

Франц, Итали, Польш, Герман зэрэг улсууд Пүрэв гарагт өдөр бүр хамгийн их тохиолдол бүртгэгджээ.

ОХУ-д коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 286 хүн бүртгэгдсэн бөгөөд тархалт эхэлснээс хойш сүүлийн өдрүүдэд хамгийн олон хүний ​​амь нас эрсэджээ.

ДЭМБ-аас Европын орнуудынсүүлийн өдрүүдэд нас барсан хүний тоо 1000 давж  байгаа тул Европын холбооны засгийн газруудыг хариу арга хэмжээг яаралтай авахыг уриалжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)