Чуулганаар 2021 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй танилцав. Үргэлжлүүлэн Монгол Улсын 2021 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Төслийн төслийн танилцуулгыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийлээ. Тэрбээр "Энэ удаагийн төсвийн төсөл нь цар тахлын үед нэмэгдэж буй төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ. Хуулийн төсөлд төсвийн орлого 11.8 их наяд төгрөг, нийт зарлага 13.9 их наяд байхаар тусгасан. Харин тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд буюу ДНБ-ий 5.1 хувьд хүргэж, төсвийн үзүүлэлтийг сайжруулсан болно" гэлээ. 

Түүнчлэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)