BBC: Энэ долоо хоногийн онцлох гэрэл зургууд

Энэ долоо хоногт дэлхийн өнцөг булан бүрт авсан мэдээний онцлох гэрэл зургуудыг ВВС агентлаг түүвэрлэн орууллаа.

Колумбын Богота хотын хүүхдүүд сансрын нисгэгчдийн хэрэглэдэг малгайтай ижил төстэй дуулга өмсжээ. Колумбын хэсэг инженерүүдийн бүтээсэн дуулга нь коронавирусээс хамгаалах зорилготой юм.

Коронавирусийн цартахлын улмаас хоёр улсын хоорондох хил хязгаарыг өргөтгөсөний дараа Транс-Тасманы аялал нээгдэн Адам Дрэйпер болон түүний хамтрагч Стейси Браун Шинэ Зеландаас Австралийн Сидней хотод хүрэлцэн ирж уулзжээ.

Хатан хаан хааны ордоос гарч Salisbury-гийн ойролцоох Porton Down хотод очиж, Батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологийн лабораторийн эрдэмтэдтэй уулзсан нь  анхны олон нийтийн ажил хийжээ.

Мехико хотод байрладаг "Angel de la Independencia" хөшөөнд таксины жолооч Uber, Cabify, Didi зэрэг таксины аппликейшнуудыг эсэргүүцэж, Хүн аалз шиг хувцаслан таксины эсрэг суулт хийжээ.

Калифорнийн Венецийн наран шарлагын газарт хүүхдүүдэд зориулж савангийн хөөс хийдэг эрэгтэй.

Гвинейд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дэмжигч нь сөрөг хүчний гол нэр дэвшигч Селлоу Далейн Диаллогийн зургийг барьжээ. Гвинейн 82 настай төрийн тэргүүн Альфа Конде энэ амралтын өдрүүдэд болсон сонгуульд гурав дахь удаагаа өрсөлдөж байна.

Армени, Азербайжан хоёрын мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн 29 настай цэргийн эх Айбэниз Хасанова Агдам хотын ойролцоох булшиндаа уйлж байна.

АНУ-ын сонгууль ирэх сарын эхээр болно. Тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Флорида дахь Орландо Санфордын олон улсын нисэх онгоцны буудалд сурталчилгааны жагсаалын үеэр тайзнаас нүүрний маск шидэв. Энэ нь түүний Ковид-19-оор эмнэлэгт эмчлүүлснээс хойшх анхны жагсаал болсон юм.

Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч, дэд ерөнхийлөгч асан Жо Байден Кентукки мужид хэвлэлд ярилцлага өгч байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)