ЭМГЭНЭЛ

Мигэддоржийн БАТЧИМЭГ

/1973-2020/

Монголын төлөө цохилж байсан нэгэн зүрх өнөөдөр зогслоо. Мигэддоржийн Батчимэг хэмээх эрхэм бурхны оронд одлоо.

М.Батчимэг 1973 оны онд Өвөрхангай аймагт инженер аав, багш ээжийн охин болж мэндэлжээ.Талийгаач 1980-1990 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1990-1991 онд Гадаад хэлний дээд сургууль, 1991-1995 онд Бээжингийн Хэл соёлын их сургуульд суралцаж төгсчээ. 1995-2005 онд Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, 2005-2008 онд Тайбэй дахь Улаанбаатар хотын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн, 2009-2012 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ.

Тэрбээр мөн Улаанбаатарын бодлогын судалгааны төв, “Ауруг паблишинг” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулж, олон түмнээ соён гэгээрүүлсэн бичиг номын хүн байлаа. 

Түүний үлдээсэн гэрэлт зам, гэгээн төрх халуун дотно явсан бүх хүний бүлээн сэтгэлд тодхон үлдэх болно.

Ах дүү, аав ээж, үр хүүхэд, найз нөхөд, хамтран зүтгэгсэд нь


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. Амьд байхад нь моячууд, ДМННын хог шаарнууд, босоо боовнууд үхтэл муулдаг байсандаа хөөрхий

    0 0 Хариу бичих
  2. Алд бие мөнх бус

    0 0 Хариу бичих
  3. Haramsaad barshgui setgel sonin bolchihloo, hairan saihan eej emee emegtei daanch dee horvoo uneheer hatuu yumaa

    0 0 Хариу бичих
  4. Ум маании падми хум. Улсын сороос нь түүж цааш нь харуулдаг гэсэн.

    0 0 Хариу бичих
    • Сороос нь.биш нас барсан хүнийг муу хэлдэгүй болохоор нас бөрсан хүн болгон сайн хүмүүс бдаг.юм шүү. Ум ма ни.бад ми.хум

      0 0
    • Сороос нь.биш нас барсан хүнийг муу хэлдэгүй болохоор нас бөрсан хүн болгон сайн хүмүүс бдаг.юм шүү. Ум ма ни.бад ми.хум

      0 0
  5. Юутай их харамсалтай мэдээ вэ

    0 0 Хариу бичих
  6. Монгол улсын Боловсролтой чадвартай ухаалаг Зарчимтай нэгэн бурханы оронд заларчдээ хөөрхий.Залуу сайхан ид ажиллах насны лидер бүсгүй байсаан. Ум ма ни бад ми хум.

    0 0 Хариу бичих
  7. Мэдлэгтэй хэрэгтэй хүн гэж боддог байсан! Ум сайн амгалан болтугай!

    0 0 Хариу бичих
  8. taiwand ulsiin nuuts zarsan gd bsn tsaaduul ni chad hiilgejdee

    0 0 Хариу бичих
    • Мал юм ярих юмаа! Монголд нууц юм гэж байдаагүй юм одоо цагт..

      0 1
  9. Iim zaluu hyn yaahaaraa uvchnuur yregddeg bna. Tagnuuliin heregt ner ni holbogdood bsan tsaaduul ni notloh barimtaa nuuh geed yu yaatsan yum bish biz ?!?!?

    4 0 Хариу бичих