Хүүхдийн хүчирхийллийн эсрэг аяны хүрээнд өнөөдөр "Facebook Live Concert" болно

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг "Чамд заавал тусална" төслийн хандивын аян үргэлжилж байна.

Энэ аяны хүрээнд өнөөдөр Соёлын тэргүүний ажилтан, дуучин Г.Эрдэнэтунгалагийн санаачилснаар “Nuans” попера хамтлагийн дэмжлэгтэйгээр 19:00 цагт Facebook Live Concert болох гэж байна.

Уг цахим тоглолтод хоёр цагийн турш дуучин Г.Эрдэнэтунгалаг болон “Nuans” хамтлагийн уянгат сайхан дуунуудтай хамт байж, хүүхдийн хүчирхийллийн эсрэг "Чамд заавал тусална" богино хэмжээний кино төсөлд маань сэтгэлийн дэм өргөх боломжтой юм.

Хандивын данс: Хаан банк Т.Мөнхсарнай (хамтран эзэмшигч С.Баярсайхан) эзэмшигчтэй хамтын данс 5624028159. Та бүхэн гүйлгээний утга дээрээ Овог нэр утасны дугаараа заавал бичиж энэхүү аянд нэгдэж болох нь ээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)