Ами Кондо зодог тайллаа

Риогийн олимпын хүрэл медальт, Японы 25 настай жүдоч Ами Кондо өчигдөр зодог тайлж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан зарлажээ

Ами твиттер хуудсаараа дамжуулан “Би их спортоос зодог тайлахаар шийдлээ. Өдий хүртэл байнга дэмжиж ирсэн бүх хүнд талархснаа илэрхийлье. Баярлалаа” гэж бичсэн байв.

Ами Кондо 21 настайдаа Риогийн олимпын жүдо бөхийн 48 кг-ийн жинд барилдаж, хүрэл медаль хүртсэн.  Гэхдээ тэрээр эх орондоо болох Токиогийн олимпод оролцохоор өрсөлдсөн ч шигшээ багт багтаж чадаагүй аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)