Гавьяат тамирчин Ц.Энхжаргал зодог тайлна

“Будапешт-2005” ДАШТ-ний хүрэл, Ази тивийн АШТ-ний хошой алт, гурван мөнгө, хошой хүрэл медальт Монгол улсын 10 удаагийн аварга, гавьяат тамирчин Ц.Энхжаргал зодог тайлахаар болжээ. Түүний нэрэмжит эмэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-20-нд Спортын төв ордонд зохион байгуулагдах юм. Тус тэмцээн 10 жингийн аваргаар зохиогдож, шилдгүүдээ тодруулах бөгөөд тэрбээр тэмцээний үеэр зодог тайлах ёслолоо хийх аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)