Жүдочид маргааш тусгай үүргийн онгоцоор Будапештийг зорино

Олон улсын жүдо бөхийн холбооны  Дэлхийн цуврал тэмцээн энэ сарын 23-25-ны өдөр Унгарын нийслэл Будапешт хотод болно. Дэлхийн дахиныг хамарсан цар тахлын улмаас найман сарын хугацаанд зохион байгуулагдаагүй IJF-ийн цуврал тэмцээн жүдо сонирхогчдын анхаарлыг Будапешт рүү  татаад байгаа. “Гран При”-гээс "Их Дуулга" ангилалд шилжсэн энэ тэмцээн нь цар тахлын хоёр дахь давалгааны үеэр өвчлөл ихтэй Европ тивд зохион байгуулагдах гэж байгаа юм. Будапештийн "Их Дуулга"-г жүдо бөх сонирхогч хөгжөөн дэмжигчид асар ихээр сонирхож байгаа ч цар тахлаас шалтгаалан үзэгчгүй, маш өндөр хяналтан дор зохион байгуулагдах учраас ТВ, онлайнаар шууд дамжуулалтыг үзэхийг уриалжээ.

IJF-ээс зарласан "Токио 2021" зуны олимпийн наадамд оролцох эрхийн оноо өгөх гурван тэмцээний нэг болох уг тэмцээнд таван тивийн 76 орны 538 жүдоч эрэгтэй долоо, эмэгтэй долоон жинд хоёр өдрийн турш өрсөлдөх юм. Манай улсын хувьд Гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл, Мохаммед Мансури /Саид Моллайгийн багш/ гэсэн гурван дасгалжуулагчтай, эмэгтэй 13, эрэгтэй 13, нийт 26 жүдоч барилдахаар мэдүүлгээ өгөөд байна.

Тамирчид, дасгалжуулагчид онцгой байдлын ерөнхий газраас өгсөн зөвлөмжийг дагаж, ХӨСҮТ-ийн эмчийн хяналтанд байж коронавирусийн шинжилгээг өгсөн бөгөөд тусгай нислэгээр Унгар улсыг зорих юм. Мөн тэнд очоод зочид буудал, тэмцээн болох танхим, бэлтгэлийн заал бүрэн тусгаарлалтанд байж, хэнийг ч гаргахгүй, бас оруулахгүйгээр зохион байгуулалтанд орох юм гэж Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.

Будапештийн Гранд Сламд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэйчүүдийн 60кг жинд Л.Өнөболд, Б.Цогтбаяр, 66кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах, 73кг жинд Л.Анхзаяа, Б.Эрдэнэбаяр, 81кг жинд С.Моллай, Б.Мөррэнцэн, 90кг жинд Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн, 100кг жинд Б.Гончигсүрэн, Б.Мөнхбаяр, +100кг жинд О.Цэцэнцэнгэл

Эмэгтэйчүүдийн 48кг жинд Г.Наранцэцэг, А.Нямхишиг, 52кг жинд Б.Хорлоодой, Ц.Гал-Од, 57кг жинд Б.Алтанцэцэг, 63кг жинд Л.Дэлгэрмаа, О. Саруул, 70кг жинд М.Даваасүрэн, Ц.Буянжаргал, 78кг жинд О.Мөнхцэцэг, Б.Эрдэнэт-Од, +78кг жинд Э.Гандиймаа, А.Адьяасүрэн нар эх орноо төлөөлөн оролцоно.

Гранд Слам ангилалд түрүүлсэн жүдоч чансаагаа 1000 оноогоор нэмэх бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5-р байр 360, 7-р байр 260 оноо авна.
Одоогоор манай жүдочид эрэгтэй -60, -66, -73, -81, -100, +100 кг-д, эмэгтэй -48, -52, -57, -63 кг-ын жинд олимпийн эрхийн онооны бүст 1-2 тамирчин бичигдэж байгаа. Энэ удаад Унгарт манай залуучууд болон олимпийн эрхийн оноо цуглуулах зайлшгүй шаардлагатай тамирчид хүч үзэхээр маргааш эх орноосоо мордох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Дураараа янханууд вэ

    0 2 Хариу бичих
  2. тэмцээн уралдаан байвал оролцоод гадаадад байж байхгүй юу даа, угаасаа ажил хийдэг бөх гэж байхгүй юм чинь бид тэдэнгүйгээр болгоод л байх биз

    0 1 Хариу бичих
    • Харин тийм, гэхдээ өөрснөө мөнгөө олох журмаар бол юу юм гэхээс. Тэгэхгүй бол татвар төлөгчдийн мөнгөөр тэнд тарвалзан хэтвэж заалны алчуур болох юм бол нэмэр байхгүй.

      0 0
    • hehe

      0 0