Топ багууд Европын премьер лиг зохиохоор хөөцөлдөж байна

Европын топ лигийн нэр бүхий багууд Европын хөлбөмбөгийн холбооны гишүүн улсуудын 18 багийг оролцуулсан Премьер лигийн тэмцээнийг зохион байгуулахаар хөөцөлдөж байгаа талаар спортс.ру цахим хуудаст мэдээлжээ. Уг мэдээлэлд бичсэнээр бол санаачлагчдын дунд “Ливерпүүл”, “Манчестер юнайтед” багууд байгаа бөгөөд оролцох магадлалтай багууд нь яг одоо энэ талаар идэвхтэй зөвлөлдөж байгаа аж.

Хэрвээ санаснаар болбол шинэ тэмцээн 2022 оны улирлын дундуур эхлэх бөгөөд цаашдаа “Аваргуудын лиг”-ийг ч орлох боломжтой гэж санаачлагчид нь үзэж байгаа гэнэ. “Sky Sports”-ын мэдээлснээр, Европын топ5 лиг буюу Англи, Франц, Герман, Испани, Италийн “Барселона”, “Атлетико”, “Реал”, “Бавари”, “ПСЖ”, “Ювентус” зэрэг багууд шинэ тэмцээнд оролцох хүсэлтээ илэрхийлжээ. Төсөлд Англиас таван баг оролцох боломжтой. Дээр дурдсан хоёр багаас гадна “Манчестер Сити”, “Тоттенхэм”, “Челси”, “Арсенал” багууд энэ талаар судалж байгаа ажээ. ОУХХ, ЕХХ одоогоор энэ тэмцээний талаар хариулт өгөхөөс татгалзаж байна.

Төслийг санаачлагчид одоо хөрөнгө оруулагч хайж байгаа бөгөөд “Жи Пи Морган” банк ерөнхий ивээн тэтгэгчээр орох магадлал байгаа гэнэ. Тэмцээнийг зохион байгуулахад зургаан тэрбум евро хэрэгтэй ажээ.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)