Теофимо Лопез шилдгийн шилдгүүдийн чансаанд В.Ломаченког гүйцлээ

АНУ-ын “Ринг” сэтгүүл “Паунд фор паунд” буюу мэргэжлийн боксчдын жингийн ангилал хамааралгүй шилдэг боксчдын чансааг шинэчлэн гаргажээ. Чансаанд саяхан Украины Васил Ломаченког буулган дөрвөн холбооны аваргын бүсийг нэгтгэсэн Теофимо Лопез зургадугаарт бичигдсэн байна. Тэрээр Васил Ломаченкогийн дээр бичигджээ. Чансааг урьдын адил Мексикийн Канело Альварез тэргүүлсэн хэвээр байна.  

“Ринг” сэтгүүлээс гаргадаг шилдэг боксчдын чансааны эхний 10 тамирчин:

1. Канело Альварес Мексик

2. Наоя Иноуэ Япон

3. Теренс Кроуфорд АНУ

4. Александр Усик Украин

5. Эррол Спенс АНУ

6. Теофимо Лопес АНУ

7. Василий Ломаченко Украин

8. Геннадий Головкин Казахстан

9. Хуан Франсиско Эстрада Мексик

10. Артур Бетербиев ОХУ


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)