Монголын жүдочид Будапештэд буулаа

Дэлхий нийтийг хамраад байгаа коронавирусийн цар тахлын улмаас урлаг, спортын томоохон арга хэмжээ, наадам, тэр дундаа энэ онд Токиод болох байсан олимпийн наадам хүртэл цуцлагдан нэг жилээр хойшилсон. Тэгвэл Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн Дэлхийн цуврал тэмцээнээ энэ сарын 23-25-ны өдөр Унгарын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдахаар тов зарласан юм. “Гран При”-гээс "Их Дуулга" ангилалд шилжсэн энэ тэмцээнд таван тивийн 76 орны 538 жүдоч эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд хоёр өдрийн турш өрсөлдөнө.  IJF-ээс зарласан энэхүү тэмцээн нь "Токио 2021" зуны олимпийн наадамд оролцох эрхийн оноо өгөх гурван тэмцээний нэг юм.

Манай улсын хувьд Гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл тэргүүтэй эмэгтэй 13, эрэгтэй 13, нийт 26 жүдоч зодоглохоор "Хүннү Айр" компанийн тусгай нислэгээр өчигдөр нисэж Будапешт хотод газардсан байна.

Шигшээ багийг Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч З.Батбаяр хүлээн авч угтжээ. Баг тамирчид, дасгалжуулагчид нисэх онгоцны буудалд газардсаны дараа коронавирусний шинжилгээнд хамрагдаад зочид буудалдаа байрлалаа гэж Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.

Тамирчид халдвар хамгааллын нарийн дэглэм дор тэмцээндээ оролцох юм


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Амжилт хүсье. Та нар чадна шүү

    0 0 Хариу бичих
  2. Баахан шал арчицгаачихаад л нэг их ажилтай улс шиг ирнэ гээд л баахан сэвэх байх даа

    0 0 Хариу бичих