Монголын жүдоч Моллаи Саеид хүрэл медаль хүртлээ

Будапештын Их Дуулга тэмцээний 2 дахь өдрийн барилдаанд манай баг тамирчдаас Моллаи Саеид хүрэл медаль хүртлээ. Эрэгтэй 81 кг-д зодоглож буй иран үндэстэн Моллаи Саеид нь 2019 оноос иргэншил авч, Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах болсон юм.

Өчигдрийн тэмцээнд эрэгтэй жүдочдоос 73 кг-д Л.Анхзаяа, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Б.Мөррэнцэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Л.Дэлгэрмаа, О.Саруул, 70  кг-д М.Даваасүрэн, Ц.Баянжаргал нар өрсөлдөгчиддөө тус тус ялагдаж тэмцээнээ дуусгажээ. 

Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр манай есөн тамирчин зодоглоно. Монголын шигшээ одоогоор Будапештын дэвжээнээс хоёр хүрэл медаль хүртээд байна. Баасан гарагт эмэгтэй 48 кг-д хүч үзсэн ОУХМ Г.Наранцэцэг өрсөлдөгчөө ялж хүрэл медаль авсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Нэгийн даваанд л өвдөг шорооддог тамирчдыг тив алгасуулж явуулж байхын оронд эх оронд нь бэлтгэл сайн хийлгэж ядахдаа 3 давдаг болгож байж явуулбал дээр биш үү эрхэм дасгалжуулагчид аа, хичээдэггүй тамирчид ба дүр эсгэсэн дасгалжуулагчид ичиг ичиг

    0 0 Хариу бичих
  2. Манайхан бараг бүгд эхний тойрогтоо ялагдлаа. Энэ лалын шашинтай айхтар царайтай нөхөр л нэг медалийн үзүүрээс зулгаав. Ер нь одоо энэ жүдогоо больбол яасан юм. Жүдо бөх барилдах хүсэлтэй олон залуусыг ажил хийх хүсэлтэй болгож ажил, бизнес хийн улсад татвар төлдөг болгон хэрэгтэй хүмүүс болгох хэрэгтэй байна, Баттулга аа?

    1 0 Хариу бичих
  3. ЖУДОГЫН ЖУУЛЧИД

    0 0 Хариу бичих