Роналду халдвар авсныхаа дараа хорио цээрийн дэглэм зөрчжээ

Португалын шигшээ, Италийн “Ювентус” багийн довтлогч Криштиану Роналду коронавирусээр халдварласан нь тогтоогдсоны дараа хорио цээрийн дэглэм зөрчжээ. Италийн Спортын сайд Винченцо Спадафора энэ талаар мэдэгдсэн байна. “Football Italia” энэ талаар мэдээлжээ.

Сайдын хэлснээр, Роналду эмнэлгийн журмыг зөрчиж, багийнхаа байрлалыг орхиж явсан гэнэ. Роналду одоо Турин хотноо өөрийгөө тусгаарлаад байгаа юм.

Роналду коронавирусээр халдварласан нь энэ сарын 13-ны өдөр оношлогдсон. Үүнээс дөрөв хоногийн өмнө тэрээр багийнхантайгаа хамт хөл хорионд орохоос татгалзаж, багийнхаа байрлалыг орхиж явж байсан. Үүнээс болж эрсдэлтэй газраас халдвар авсан гэж эрх баригчид үзэж байгаа юм байна. Түүний энэ зүй бус үйлдлийг тухайн үед багийн хэд, хэдэн тоглогч дагалдаж, байрлалаа орхиж гарчээ. Багийнх нь хоёр ажилтан коронавирусын халдвар авсны дараа “Ювентус”-ын удирдлага тоглогчдоо хөл хорионд оруулах шийд гаргасан нь ийнхүү Роналдугаас болоод бүтээгүй аж.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)