"Бид энэ тулааныг харсан нь азтай тохиолдол"

UFC–н Ерөнхийлөгч Дана Уайт, хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов сүүлийн тулаанаас гурван долоо хоногийн өмнө хөлөө бэртээснийг дуулгав.

"Хабиб үүнийг даван гарч бид энэ тулааныг харсан нь том аз. Түүний хөлийн хоёр хуруу, өсгий ясаа цуурсан тухай багийнхан нь надад хэлсэн" хэмээн Уайт ярьжээ.

Холимог тулааны орос тулаанч Хабиб Нурмагомедов бямба гарагт Америкийн Жастин Гэтжийг ялсны дараа энэ зун коронавирусийн халдварын улмаас мөнх бусыг үзүүлсэн эцэгтээ хүндэтгэл үзүүлж зодог тайлж буйгаа зарласан юм. "Энэ бол миний сүүлчийн тулаан байлаа. Ээж минь намйг эцэггүйгээр тулалдуулахыг хүсээгүй. Би ээждээ өгсөн амлалтаа биелүүлж байна” хэмээн тэр хэлжээ Тулааны дараа Хабибт Ирландын тулаанч Конор Макгрегор, португаль хөлбөмбөгчин Криштиану Роналду нар баяр хүргэсэн байна. Нурмагомедовын эх орон Дагестанчууд бүгд гудамжиндаа гарч нутаг нэгтнийхээ ялалтыг тэмдэглэв. Машинууд сигналдаж, бүгд бүжиглэж, салют буудан Хабибын нэрийг уриалан цуурайтуулж байлаа.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)