РУСАДА-гийн сонсгол ирэх сарын 2-5-нд болно

Спортын арбитрын шүүх Дэлхийн допингийн эсрэг агентлагтай заргалдаж буй РУСАДА-гийн сонсголыг ирэх сарын 2-5-нд холимог форматаар хийхээр болжээ. Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа тул оролцогчдын зарим нь онцлайнаар холбогдож мэдээллээ өгөх юм байна.

Сонсголд оролцох ёстой хүмүүсээс зөвхөн зайлшгүй шаардлагатай нь л /Тухайлбал, РУСАДА-гийн эрх ашгийг хамгаалж буй өмгөөлөгчид/ Лозаннд очиж, бусад нь онлайнаар оролцох ажээ.   

Лозаннд болох сонсголд шүүгчээр Марк Уильямс (Австрали), Луижи Фумагалли (Итали), Хамид Гарави (Франц) нар оролцох юм байна. Гуравдагч этгээдийг төлөөлж ОУОХ, ОХУ-ын Паралимпийн хороо, Олон улсын хоккейн холбоо болон орос тамирчид оролцохоор болжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)