Даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

Даам сонирхогчдын улсын аварга энэ сарын 23-25-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумд зохион байгуулагдлаа. Гурав дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд 11 аймаг, нийслэлийн таван дүүргийн эрэгтэй 115, эмэгтэй 58 хүн оролцож, ухаанаа уралдуулсан байна. Тэмцээнд оролцогчдоос дэд мастер цолтон 60, нэгдүгээр зэрэгтэй тамирчин 26, хоёрдугаар зэрэгтэй тамирчин 14, гуравдугаар зэрэгтэй тамирчин ес оролцсон байна.

Эмэгтэй ангилалд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэн А.Анужин 15 оноогоор тэргүүлсэн бол дэд мастер М.Нарантуяа, Дорноговь аймгийн тамирчин Л.Надмид нар 14 оноогоор удаалжээ. Шагналт байранд дэд мастер Ц.Цацрал, Ц.Номин-Эрдэнэ нар шалгарчээ.

Харин эрэгтэй ангилалд Дорноговь аймгийн тамирчин С.Баярдагва, Б.Отгонбаяр, О.Хаш-Эрдэнэ нар эхний байруудад шалгарсан байна. Шагналт байранд Архангай аймгийн тамирчин Б.Анхбат, Баянхонгор аймгийн дэд мастер Ч.Дашпунцаг нар тодорчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)