Б.Лизаразю А.Гризманнд “Барса”-гаас явахыг зөвлөв

Францын шигшээгийн тоглогч асан Биксан Лизаразю одоогийн шигшээ багийн лидер Антуан Гризманнд “Барса”-гаас явахыг зөвлөжээ. “Атлетико” болон Францын шигшээ багтаа хамгийн гол тоглогч байсан А.Гризманн энэ улиралд “Барселона” багийнхаа төлөө нэг ч гоол оруулж амжаагүй байгаа юм.

“А.Гризманн “Барса”-д ердөө Л.Месситэй хамт тоглож үзэх мөрөөдөлдөө хөтлөгдөөд оччихсон юм. Харамсалтай нь, тоглолтын хувьд  тэдний хооронд ямар ч холбоо байхгүй. Антуан цаашдаа “Барса”-д хөлбөмбөг тоглох боломжгүй. Байраа олж чадахгүй бол эргэлзэлгүйгээр орхиж явах хэрэгтэй” гэж Б.Лизаразю ярьжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)