17 бүтээлийг Их тэнгэр цогцолбороос Уран зургийн галерейд шилжүүлэн авчирлаа

1986 онд нэрт зураачдын  бүтээлийг Их тэнгэр цогцолборт шилжүүлж байжээ

Алтан үеийн сор болсон нэрт зураачдын 17 бүтээлийг  Их тэнгэр цогцолбороос Монголын уран зургийн галерейд шилжүүлэн авчирлаа. 1986 онд уран зургуудыг Их тэнгэр цогцолбор руу шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш тэдгээр бүтээлүүд  олон нийтэд дэлгэгдэж байгаагүй юм. 

34 жилийн дараа Монголын уран зургийн галерейд шилжүүлэн авчирсан бүтээлүүд дотор зураач Ц.Бүдбазарын “Шуудан хүргэгч” (1957 он), С.Рэнцэнгийн “Цэцэрлэг” (1981 он), Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Наадам” (1962 он),  Төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалангийн “Жаахан шаргын нутаг” (1965 он) зэрэг уран зургууд багтаж байна. 

Их тэнгэр цогцолбороос авчирсан 17 бүтээлээр ирэх сарын 8-нийг хүртэл үзэсгэлэн гаргана

Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа “Монгол Улсын Ерөнхий сайд Уран зургийн  галерейд  данстай ч Их тэнгэр цогцолборт байрлаж байгаа мэргэжлийн урлагийн бүтээлүүдийг буцааж сан хөмрөгт нь өгөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр өнөөдөр хэрэгжиж Монголын Уран зургийн галерейн хувьд түүхэн үйл явдал болж байна. Жишээ нь, Төрийн шагналт, Ардын зураач Амгалангийн 1965 оны  “Жаахан шаргын нутаг” бүтээл гал голомтдоо эргэн ирж байгаа нь Монголын үзэгч олон, уран зурагт дурладаг хэн хүний хувьд баярт үйл явдал болж байна. Их тэнгэр цогцолбороос сан хөмрөгтөө эргэн ирсэн эдгээр 17 бүтээлийг арваннэгдүгээр сарын 8-ныг хүртэл иргэдэд дэлгэн толилуулна. 34 жил нийтэд ил дэлгэгдээгүй эдгээр эх бүтээлүүдийг нийтэд дэлгэх үзүүлэх болсондоо Уран зургийн галлерейн хамт олон баярлаж, сэтгэлд хөдөлж байна”

Монголын уран зургийн галерей 1991 онд байгуулагдсан. Тухайн үед Дүрслэх урлагийн музейгээс 3000 орчим бүтээлийг Уран зургийн галерейд шилжүүлж өгсөн юм. Энэ үед 1986 онд Их тэнгэр цогцолборт шилжүүлээд байсан уран зургуудийг галерейд данстай болохыг сануулсан ажээ. Өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэр уран зургийн галлерейгээс таван хүсэлт тавьсны нэг нь Их тэнгэр цогцолборт байх зургуудыг эргүүлэн авчрах байсан юм. Энэ хүсэлтүүдийн нэг нь өнөөдөр бодит ажил болж байгааг галерейн хамт олон онцоллоо.

Шилдэг бүтээлүүд байх ёстой газартаа ирсэнд баяртай байна

Урлагийн гавьяат зүтгэлтэн  Г.Дунбүрээ “Манай үе үеийн ахмад зураачдын шилдэг бүтээлүүд өнөөдөр Уран зургийн галерейд ирж байгаа нь үзэгч олны таашаалыг хүлээнэ гэдэгт итгэлтэй байна. 1965 онд эдгээр бүтээлүүд Их тэнгэрийн аманд очсон. Тухайн үед би тэнд ажиллаж байсан учраас сайн мэдэж байгаа юм. Төрийн соёрхолт, Ардын зураач Д.Амгалангийн “Жаахан шаргын нутгаар” бүтээл өдгөө өнгөө алдаагүй тэр хэвээрээ байгаад баяртай байна. Энэ бүтээл үзэгч олны сэтгэлд хоногшсон шилдэг бүтээлүүдийн нэг гээд эдгээр бүтээлүүд байх ёстой газраа ирсэн гэж би ойлгож байна” гэв.

Эдгээр бүтээлүүдээс Ардын зураач  Ү.Ядамсүрэн гуайн “Наадам”, Төрийн соёрхолт, Ардын зураач Д.Амгалан гуайн “Жаахан шаргын нутаг” бүтээлүүд нь үнэлж баршгүй өвд тооцогддог юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Ymar ch uruvdulteindeee ene nastai hunees uur zurag zuuh hun baidggu yumuuu

    0 0 Хариу бичих
  2. Одоо хүзүүгүй хүнээс зургаа авах хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  3. Монголын зураачид гэж үнэхээр өрөвдмөөр улсууд байсан юм шүү дээ. 90 он хүртэл коммунист үзэл сурталд хүлээтэй байсан учраас үнэхээр ховор авьяас билэгтэй улсуудад мундаг зураг зурж үлдээх боломж байсангүй. Харин, дунд зэргийн зарим нэг зураачид намын даалгавраар социалист аж байдлыг харуулсан зургууд л зурдаг байлаа. Амгалан, Одон, Сэнгэцохио өөр хэн хэн байдаг юм, тэдний зургийг харах юм бол зураг мэддэг хүмүүс бүгд шоолдог. Одоо ч манай сайн зураг зурдаг хүмүүс бараг байхгүй. Ер нь монгол хүмүүс зураг зурж чаддаггүй.

    0 1 Хариу бичих
    • энэ хүн одоо юу яриа баяна вэ та өөрөө ёстой өрөөсгөл ойлглттой зураг мэддэгүй хүн юм байна

      0 0
  4. НӨГӨӨ ЭЛБЭГДОРЖИЙН ХУЛГАЙЛСАН ЗУРГУУДЫГ ЯАСАН ЮМ БОЛ???

    3 0 Хариу бичих
    • хулгайлаагүй юм чинь яах бэ дээ

      0 0
    • хулгайлаагүй юм чинь яах бэ дээ

      0 0