Шинэ суурьшлын бүсийн 370 айл өрхийг эрчим хүчинд холбожээ

Нийслэлийн гэр хорооллын шинэ суурьшлын бүсэд байрлах гэрэл, цахилгаангүй айл өрхийн цахилгаан хангамжийн дэд бүтцийг бий болгох, сайжруулах ажлын хүрээнд эхний ээлжийн 400 орчим айл, өрхийг эрчим хүчинд холбожээ. Тодруулбал, төслийн хүрээнд нийт 854 айл өрхийг эрчим хүчинд холбохоор төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар зураг, төсвийн дагуу 370 айл өрхийг нэгдсэн шугам сүлжээнд холбох ажлыг УБЦТС ТӨХК  гүйцэтгэсэн байна.
Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн 7, 24, 25  хороодын нутаг дэвсгэрт  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 17 дэд өртөөний өргөтгөл, шинээр дөрвөн дэд өртөө угсрах ажлыг “Цацрах цог” ХХК-с хийж гүйцэтгэсэн байна.

Мөн УБЦТС ТӨХК-аас гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай Хан-Уул дүүргийн 12, 13, 14, Баянзүрх дүүргийн Хужирбулан 28-р хороодын шинэ суурьшлын нутаг дэвсгэрт шинэ дэд өртөөнүүдийн угсралт өргөтгөлийн ажлуудыг хийж гүйцэтгэжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)