"Дугуйн өдөр" энэ сарын 31-нд болно

Нийслэл хот үүсэж байгуулагдсаны 381 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Спортын хороо, Монголын дугуйн холбоо хамтран Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Дугуйн өдөр”-ийн үйл ажиллагааг энэ сарын 31-ний өдөр зохион байгуулахаар болжээ.  Энэ үеэр дугуйн парад, тэмцээн зохион байгуулах юм.

Парад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганаас гарч “Дүнжингарав худалдааны төвийн урд зам - Улиастай гүүр- Маршалын гүүрний уулзвар – Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” гэсэн чиглэлээр явагдана. Дугуйн параданд 16-аас дээш насны, дугуй унах чадвартай хүн бүр оролцох боломжтой. Гэхдээ оролцогч нь моторт болон зайгаар ажилладаг дугуйгаар оролцож болохгүй. Мөн дугуйн тормос, бусад эд ангиуд нь бүрэн ажиллагаатай байх бөгөөд шаардлага хангаагүй дугуйтай оролцогчийг гараанд гаргахгүй ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)