"Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн тухай “Asia Mining” сэтгүүлд гарчээ

"Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн тухай олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарч эхэлжээ. 

Тухайлбал, "ТУЗ-д сонгогдсон гишүүдийн тухайд нэг нь 2018-2020 онд “Aspire Mining” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан З.Ган-Очир байна. Тэрбээр одоогоор өөрийн үүсгэн байгуулсан “Hishig Asset Management” компанийг удирдаж байгаа юм. 2000-2002 онд Канадын Арктикийн бүс дэх Нунанвут цайрын гүний уурхайд инженерээр ажиллаж байсан хэмээн “Asia Mining” сэтгүүл дурджээ.

Харин Э.Баясгалан нь 2008-2013 онд “SouthGobi Resources” компанид нягтлан бодогч, бизнесийн шинжээч, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан туршлагатай. 2015 оноос хойш “J.P.Morgan”-д банкны хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байгаа тухай уг сэтгүүл бичсэн байна.

 “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ есөн гишүүний бүрэлдэхүүнтэй . Үүнээс гурван гишүүн, Туркойз Хилл Ресорс, мөн тооны гишүүд Рио Тинтог,  гурав нь Монголын Засгийн газрыг төлөөлдөг. 

Монгол Улсын Засгийн газар болон “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч талын хооронд шийдвэрлэх асуудал олон байгаа тул УИХ-аас ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Эн тэргүүнд “Оюу Толгой” компанид тавьсан 150 орчим сая ам.долларын татварын актыг компани хүлээн зөвшөөрөөгүйгээс болж талууд маргаанаа шийдвэрлүүлэхээр Лондоны арбитрт хандаад байгаа. 

Мөн Дубайн гэрээг сайжруулж Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд 34 хувиа бүтээгдэхүүн хуваах тусгай роялтигаар солих асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдан санхүү, хуулийн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд гүний уурхайн бүтээн байгуулалтын дараа хэлэлцээрийн ширээний ард сууна гэдгээ Засгийн газраас мэдэгдээд байгаа билээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)