Хүүхдээ орцонд гаргаж шийтгэсэн ээжийг 300 мянган төгрөгөөр торгожээ

Энэ сарын 18-нд гарсан энэ асуудлыг хянан шалгаад Зөрчлийн тухай хуулийн 6.20.7-д зааснаар Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж, шийтгэжээ. Хүүхдээ шийтгэсэн ээжийг 300 мянган төгрөгөөр торгож, хүүхдийг эерэг аргаар зөв хүмүүжүүлэх, уур бухимдлаа зөв тайлах зэрэг чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Б.Батзориг мэдээллээ.

Хүүгээ орцонд нүцгэн гаргасан зөрчилд холбогдуулан ээжийг л шийтгэсэн байна. Учир нь тухайн үед аав нь эзгүй байсан аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)