Г.Ёндон сайдад сануулга өгч, Х.Бум-Эрдэнийг ажлаас чөлөөлнө

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Монголросцветмент” төрийн өмчийн үйлдвэрийн газрын орлогч даргаар ажиллаж байхдаа хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг улсын мөнгөөр төлүүлсэн баримт ил болсон. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд Г.Ёндонд сануулга өгсөн байна. Ингэхдээ сургалтын төлбөрийг төлүүлсэн эх үүсвэрийг буцаан төлөх чиглэл өгсөн аж. 

Түүнчлэн, ажилчдаа сарын 30 сая төгрөгийн иогийн сургалтад хамруулж, өөртөө 45 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлсэн гэх Хадгаламжийн даатгалын даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөхөөр болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Irged medeegui.bol.hulgailsaar l bn. Hurelsuh anhnaasaa medej l bsan shde

    1 0 Хариу бичих
  2. Ийм газар байдаг юм уу, юу хийдэг юм

    0 0 Хариу бичих
  3. Ажлаас чөлөөлөгдлөө гээд улс хохирч болохгүй. Эрүүгийн хэрэг үүсгэ. Дахин төрийн албанд хэүээ ч бүү ав...

    0 0 Хариу бичих