Уралын усан сангуудаас цэвэр ус олдсонгүй

Уралын холбооны тойргийн нутаг дэвсгэрт шалгалт хийхэд чанарт нийцэх ус усан сангуудаас нь олдсонгүй. Оросын Ерөнхий прокурорын орлогч Игорь Ткачев энэ тухай хүрээлэн буй орчны бохирдлын асуудлаар хийсэн бүс нутгийн зөвөлгөөн дээр ярьжээ.

Шалгалтыг Уралын 230 усны санд хийсэн бөгөөд холбооны тойргийн бүс нутагт бүхэлдээ аж үйлдвэрийн бохир ус нь цэвэрлэгдээгүй эрсдлийн өндөр түвшинд байгаа нь тогтоогджээ. Мөн Уралын долоон хот тэр дундаа Челябинскын агаарын бохирдол ноцтой хэмжээнд байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)