Н.Алтанхуяг: АН-ын гишүүд дэмжвэл би ямар ч алхам хийж болно

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Тэрээр "УИХ-д орж ирээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд олон сэтгүүлч ярилцлага авах санал тавьсан учраас бөөнд цуглуулаад асуултад нь хариулъя гэж бодлоо" гэсэн юм.

-Та АН-даа буцаж орох уу. Энэ талаар бодсон зүйл бий юү?

-Би АН-аасаа гараагүй. Намайг АН-ын гишүүнчлэлээс хассан шийдвэрийг тухайн үед нам удирдаж байсан хүмүүс гаргасан. Би үүнийгээ буцаж залруулах байх гэж бодож байгаа. Учир нь, манай намын олон гишүүн "Намдаа орооч" гэж хэлж байгаа. Буруу зөрүү шийдвэр гаргасан хүмүүс шийдвэрээ залруулах байх гэж найдаж байгаа. Би их сургуулийн багш байхдаа АН-д их бардангуй тэмүүлэлтэй орсон. Энэ тэмүүлэл маань буураагүй. Явцын дунд гажуудал их гарсан. Энэ гажуудлыг зөвхөн АН гаргасан уу гэвэл тийм биш. Олон мянган гишүүн, дэмжигчдийн туг, лидер гэж харж байсан хүмүүсийн алдаа завхралаас болж ийм байдалд байгаа. Гэхдээ гишүүд болон дэмжигчдийн ардчиллыг гэсэн тэмүүүлэх дуусаагүй гэдэгт итгэлтэй байна. Ард түмэн сая орон нутгийн сонгуулиар дүнгээ тавьж харуулсан. АН-ыг өөр бусад улс төрийн хүчнүүдтэй харьцуулаад хэрэггүй.

-Та өөрөө намаасаа татгалзаагүй гэлээ. Тэгэхээр та ирэх сард болох намынхаа Их хуралд нь оролцох уу. АН-ын даргад нээрээ дэвшүүлэх үү? 

-АН-аас би өөрөө гараагүй, зүгээс хассан бичиг өгсөн. Хассан бичгээ хүчингүй болговол би хуралдаа ч орно. АН-ын гишүүд намайг дэмжиж байвал би юу ч хийсэн болно. Би АН-д олон жил ажилласан хүн . Амьдрал бол уналт босолт юм шүү дээ. Ялагдахад нь хариуцлагыг нь хүлээж явсан. Олон юман дундуур явсан. Би үзэл бодол, зарчим, үнэт зүйлдээ үнэнч байгаа учраас нэг хэсэг хэлмэгдэж хүндэрсэн. Одоо арай зөөлөрсөн юм болов уу гэж бодож байна.

-Монголын улс төр дэх шударга бусын хонгил нурсан уу. Та энэ хонгилыг нураахын тулд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай хамтарна гэж байсан. Энэ үүргээ хэрхэн биелүүлж ажиллаж байгаа вэ?

-УИХ-д би зүгээр сууя гээгүй. Гурван чиглэлд зөв  зүйл хийж байгаа хэнтэй нь ч хамтарна. Эрх баригч МАН нь байна уу, Ерөнхийлөгч нь байна уу хамаагүй хамтарна. Нэг нь, шударга бусын хонгилыг нураах чиглэлд хамтраад ажиллаж байна. Үүнийг хүрз жоотуугаар нураачихгүй. Хууль тогтоомжийг боловсронгуй болгож, нийгэмд шударга ёсыг тогтоож, гэм буруутай хүмүүс нь хариуцлага хүлээдэг болох чиглэлээр хамтарч ажиллаж байна. Шүүхийн тухай том хуулийг УИХ хэлэлцэж байгаа шүү дээ. Энэ хуулийн ажил хэсэгт орохоо мэдэгдэхэд намайг оруулсан. Шүүх хэн нэгэн улстөрчөөс  хараат бус болгох, шүүгчид шударга ажиллаж үнэн зөв шийдвэр гаргадаг байх чиглэлд хамтраад ажиллаж байна. Би Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан. 2017 онд Ерөнхийлөгчөө сонгоход Монгол Улсын цаг агаар их бүрхэг байсан. Битүү үүлтэй, ойр хавын юм юу ч харагддаггүй, манан будан их байсан. Өнөөдөр манан будан бага зэрэг сарниж байгаа. Гэхдээ бүрэн арилсан, дууссан гэж хэлэхгүй. Шударга бусын хонголын толгойг нь сольсон ч их биед нь хуримтлагдсан юм их байх шиг байна. Хийх ажил олон байна, гэм буруутай хүмүүс хариуцлагаа хүлээдэг, гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлдэг байдал ямар нэг хэмжээгээр багасаж байна. Тухайн цагт шүүхэд ажиллаж байгаа зарим шүүгч нь хонгилын гишүүн болсноор маш их хэмжээний завхрал гарч, шүүгчид нь авлига хээл хахуульд автсан. Тиймээс Аюулгүйн зөвлөлийн гишүүд нийлж байгаа шүүгчийг томилох шийдвэр гаргасан. Энэ бол он удаан жил мөрдөх зүйл биш. Энэ нь дахиад л гурван улстөрчийн хараат шүүх болно. Одоо Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн тулд Шүүхийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж, гурван хүний шийдвэрийг шүүгчийг томилдог зөвлөмжийг алга болгож, хараат байх институтийг байгуулна. Би үүнийг дэмжээд, хамтраад явна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. ардчилсан нам юу юм хог болсон гэмт хэрэгтнүүдийн нуугдах эцсийн цэг ард түмэн хүчтэй та нарыг ахиж хэзээ ч дээш нь гаргахгүй

    0 0 Хариу бичих
    • хуцаа чи

      0 0
  2. Эби,Үүл,Эрдэнэ 3 шоронд орсны дараа АН сэхнэ.Тэр цагт Алтанхуяг шиг тархи нь задарсан, туршлага нь ялалт авчирдаг дарга л хэрэгтэй

    1 0 Хариу бичих
  3. ТӨРД ХЭРЭГТЭЙ Л ЗАЙРАН ДАА

    0 0 Хариу бичих
  4. Ан аас ерөнхийлөгчид дэвших хэрэгтэй бна даа ийм л еөк хэрэгтэй бн

    0 0 Хариу бичих
  5. Маш их дэмжинэ.та л чадна.

    0 0 Хариу бичих
  6. Алтанхуяагаа одоо чи боль болсон зүгээр л хаан жимс дээрээ гэдсээ илээд хэвтэж бай.

    0 0 Хариу бичих
  7. Алтантуяа чи одоо боль хөгийн новш.Хийсэн булай бүхнээ далдалж намаа нөхдөө хутгалсаар гишүүн болсон Увс хог

    0 2 Хариу бичих
  8. АН таны өөрийн босгосон мөсөн уул. Хархираа уул мэт. Эби мэтийг бүү тоо арчигдсан, арилсан толгой тэр. Үүлийг биш болгосон Эби. Тэд хожим үүнийг ойлгох болно. Зи хэрэгтэй хүн. Гэхдээ олон партизануудаас маш хол этгээд тасарсан тэр. Эби бол түмнийг хайрыг самарч хараалыг нь авсан. Алтанхуяг АН~г аврах хүн.

    0 0 Хариу бичих
  9. Та АНд хэрэгтэй хүн гэхдээ тус намын лидёрүүдийг муулаад өөрийгөө дөвийлгөөд бдаг зангаа татаж явбал их хэрэгтэй бна энэ Увс зангаа хая Элбэг З.Энхболд Батүүл нартай эвтэй явбал улс оронд их л хэрэгтэй бна даа Намаараа нам тавиулчихаад хамт олноо муулаад яахав дээ багаараа тогол ганц хүний тоглолт хол явахгүй дэмжлэг олохгүй

    1 0 Хариу бичих
    • АН-ийг муулаагүй. Удирдлагад нь байсан хүмүүсийг шүүмжлэх нь зөв. Манай намд Алтанхуяг хэрэгтэй хүн.Намын дарга болгочихвол нам маань зөв голдирлоороо орох байх.

      0 0
  10. An muulj baij butsaad oroh uu..

    0 1 Хариу бичих
    • Одоо АН-д эв нэгдэл хэрэгтэй зөвхөн өөрийгөө төвийлгөөд бусадыгаа муу хэлэх чинь явуургүй өс хонзонгоо тавьж чаддагүй зан.чинь ямар хэцүү юм бэ

      1 0