Оны эцсээр дэлхийн эдийн засаг 80 жилд байгаагүй зогсонги байдалд орно

Дэлхийн эдийн засгийн зогсонги байдал 2020 эцсээр сүүлийн 80 жилд байгаагүй хэмээнд хүрнэ гэдгийг Оросын Статистикийн газрын гаргасан 2020–2021 оны тайланд өгүүлжээ.

“Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын гаргасан дүгнэлтээр дэлхийн эдийн засгийн өсөлт 2020 онд 6%-иар, Дэлхийн банкны үнэлгээгээр 5,2%-иар, ОУВС-гийн дүгнэлтээр 4,9%-иар, Fitch гаргаснаар 4,6%-иар унах дүнтэй байгаа. Ийнхүү дэлхийн эдийн засаг сүүлийн 80 жилд гараагүй гүнзгий хямралд өртөнө” хэмээн тайланд тэмдэглэжээ.

Дэлхийн эдийн засгийн сэргэлт идэвхтэй байгаа ч халдварын эрсдэл нэмэгдэх хэрээр байдал тодорхойгүй болж байгааг ч онцолжээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)