Эмпайр стэйт билдингээс өндөр шүрэн хад олжээ

Австралийн эрэг орчимд судалгаа хийж байсан эрдэмтэд далайн ёроолын 3D зураг бүтээх явцдаа маш өвөрмөц тогтоцтой шүрэн хад илрүүлжээ. Шүрэн хадны өндөр 500 метр байгаа нь Нью Йоркийн алдарт “Эмпайр стэйт билдинг” /443 м/, Малайзын “Петронас” /452 м/ цамхагаас өндөр гэсэн үг юм.

Нээлтийг Калифорнийн Шмидтийн нэрэмжит далай судлалын хүрээлэнгийн эрдэмтэд хийсэн бөгөөд шүрэн хад нь Квинсленд мужийн Кейп Арк хагас арлаас хойд зүгт байгаа аж.

   

“SuBastian” шумбагч.

Хүрээлэн нь өөрсдийн бүтээсэн “SuBastian” шумбагч 4.5 километр хүртэлх гүнд шумбаж, мэдээллээ шууд дамжуулж байжээ.

Судалгааны багийн ахлагч доктор Вимани шинэ нээлтийнхээ талаар “Энэ дэлхийд таньж мэдээгүй газар байгаа, бид эргийн ойролцоох газраа ч сайн мэдэж чадаагүй байна гэдгийг харууллаа” хэмээн дүгнэжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)