Тони Фергюсон хүний амь аварчээ

Холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга асан Тони Фергюсон хүний амь аварчээ. Тэрээр энэ сайн үйлсийнхээ төлөө талархал хүртсэн гэж “Submission radio”-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

“Гэрийнхээ ойролцоо явж байгаад засмал замын яг голд нь шахуу нэг эр хэвтэж байхыг харсан. Тэрээр ухаангүй, толгойноос нь цус гоожиж байлаа. Орчин тойронд нь явж байгаа хүмүүс огт тоохгүй байлаа. Хөөрхий эрийн жажууд нь хэвтэх цүнх л хүмүүст илүү сонин байсан. Зарим нь бүр цүнхнээс нь хулгай хийж харагдсан. Би энэ дүр зургийг хараад шууд явж очсон. Тэгээд судасны цохилтыг нь шалгаж, тусламж дуудсан. Дараа нь эмч, цагдаа нар ирж, анхны тусламж үзүүлсэн. Тэр бүү хэл гал унтраагчид хүртэл ирсэн. Гэртээ ороод гараа угааж байхдаа тэр хүнийг ухаан орсон болов уу л гэж бодож байсан. Намайг түүнийг аврахыг оролпдож байхад цохиж унагасан хүн нь хажууд хараад зогсож байлаа. Ийм тохиолдол зөндөө л гардагч би тэр болгон яриад байдаггүй” хэмээн Тони Фергюсон ярьжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)