10 кг янгирын мах тээвэрлэж явсныг илрүүлжээ

Янгирын мах тээвэрлэж байсан хүмүүсийг барьжээ. Тодруулбал, өчигдөр буюу 10 дугаар сарын 28-нд Ховд аймгийн Булган сумын нутагт, “Ангийн мах тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг саатууллаа” гэсэн мэдээллийг албаны хүмүүс хүлээн авчээ. Мэдээллийг шалгахад Toyota Hilux маркийн автомашинаар 10 кг янгирын мах тээвэрлэж явсныг илрүүлжээ. Хэргийг Ховд аймгийн Булган сумд буй сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)