Жилд дунджаар 60 мянга орчим суудлын тэрэг импортолдог

Япон улсын хосолмол хөдөлгүүртэй хуучин автомашин Монгол Улсад ихээр орж ирж буйг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн шинэ судалгаанд онцолжээ. Хуучин автомашины импортод онцгой албан татвар, агаарын бохирдлын татвар ногдуулдаггүй нь автомашины импорт нэмэгдэж буйд гол нөлөө үзүүлдэг талаар тус судалгаанд дурдсан байна.

Манай улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өнгөрсөн оны эцсээр нэг сая давжээ. Үүний 66 орчим хувь буюу 667 мянга гаруй нь суудлын автомашин бөгөөд дийлэнх нь буюу 417 мянга нь нийслэлд бүртгэлтэй байгаа аж. Үүнийг Улаанбаатарын хүн амтай харьцуулбал, насны бүлгээс үл хамааран дөрвөн хүн тутамд нэг автомашин ногдож байгаа төдийгүй энэ хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа аж. 

Мөн жилд дунджаар 60 мянга орчим суудлын тэрэг импортолдог байна. Түүнчлэн нийт бүртгэлтэй автомашины 55 хувийг 10-аас дээш жилийн насжилттай хуучин автомашин бүрдүүлдэг аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)