Хиллари Клинтон сонгогчдын төлөөлөгчдийн гишүүн болжээ

Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтoн ирэх сонгуулиар Нью-Йорк мужийн сонгогчдын коллегийн гишүүнээр ажиллахаар болжээ.

“Нэр дэвшигч  Жо Байден, сенатор Камала Харрис нарын төлөө би Нью-Йоркт санал өгнө гэдэгтээ итгэлтэй боллоо. Энэ чинь сонирхолтой зүйл” гэж тэрбээр SiriusXM радиод ярилцлага өгөхдөө хэлжээ.

Өмнө нь хатагтай Клинтон өөрийн орны шууд биш сонгуулийн системийг шүүмжилж байсан юм. Америкчууд сонгогчдын коллегийн төлөө санал өгч  тэр нь тодорхой нэгэн нэр дэвшигчид санал өгөхөө урьдчилаад амалдаг тогтолцоог Хиллари Клинтон шүүмжилж, иргэд шууд Ерөнхийлөгчөө сонгох ёстой гэж үздэг байв.

Тухайлбал Клинтон 2016 онд Трампаас 2,9 сая санал илүү авсан ч Трамп сонгогчдын төлөөлөгчдийн давуу саналаар ялсан юм. Арваннэгдүгээр сарын 3-нд АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль явагдах ба Цагаан ордны тэргүүнийг сонгогчдын төлөөлөгч 538 гишүүн тодруулах юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Балиар авгай

    1 0 Хариу бичих