Нийслэлийн түүхт 381 жилийн ойд зориулсан барилаанд улсын заан М.Бадарч түрүүлжээ

Нийслэлийн түүхт 381 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр зохион байгуулагдлаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус барилдаанд 256 бөх авхаалж самбаа, хурд хүчээ сорин барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын заан М.Бадарч найм даван түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэжээ.

Харин Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Ховд дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, Хөвсгөлийн Хүчтэн дэвжээний бөх, улсын начин Б.Даваа-Очир нар шөвгөрсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)